Ерээд оныг шуугиулж, нэр алдрын
оргилд мандаж явсан \”Spice
Girls” хамтлагийг эргэн нийлж, шинэ цомог гарган аялан тоглолт хийнэ гэсэн
цуурхлууд үе үе дэгддэг билээ. Тэгвэл худал, үнэн нь мэдэгдэхгүй тэдгээр
цуурхлыг эцэс болгож, хамтлагийн гишүүн Викториа Бекхэм үг хэлжээ. Өнгөрөгч Даваа гаригт тэрээр \”This Morning” телевизийн шоунд
оролцох үеэрээ \”Хамтлаг дахин нэгдэхгүй. Та бүхэн үүнийг мэдэх цаг нь болсон. Ойрын
хугацаанд лав ийм зүйл болохгүй” хэмээн ярьсан байна.