Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч
найман настай Д.Сэржмядаг охин энэ сарын 2-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна
гэж гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнээс хойш 26 хоногийн хугацаа өнгөрлөө.
Гэвч өдийг хүртэл сураг чимээгүй хэвээр байна.
Эрлийн ажиллагаа тухайн өдрийн 21:41 цагт эхэлсэн
байдаг бөгөөд энэ сарын 23-нд тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба
хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын
хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр туссуман
дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр
техник хэрэгсэлтэйгээр тус сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын
худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч мөн л үр дүнд
хүрээгүй тул өнөөдөр эрлийг үргэлжлүүлж байгааг эх сурвалж мэдээллээ.