МҮСБХ-ноос зохион байгуулж буй \”ЧИНГИС ХААН
КАП-2015\” тэмцээн өчигдөр Спортын
төв ордонд эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 26-30ны өдрүүдэд Спортын төв ордон болон Хандгайт
дахь Үндэсний сагсан бөмбөгийн орднуудад зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд оролцохоор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос
Улсын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг болон ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг
манай эх оронд ирээд байгаа билээ.
Чингис хаан кап-д Монголын талаас дөрвөн баг оролцоно. Тоглолтын салхийг хаглан Монголын үндэсний шигшээ баг ОХУ-ын
Эрхүүгийн багтай таарч эхний тоглолтоо 86:67-р Монголын үндэсний баг эхний ялалтаа авсан. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ
оролцох бол Дэлхий Залуучуудын Универсиад наадмын 17 байрт шалгарсан
Залуучуудын шигшээ баг, Монголын хамгийн үнэнч фанатуудтай арвин түүхтэй баг
болох 2015 оны Үндэсний аварга Альянс тех Харцага баг, Супер лигийн Бүх Одод
тоглогчдоос бүрдсэн Үндэсний хоёрдугаар шигшээ багууд өрсөлдөнө.
Үндэсний шигшээ багаа эх орондоо талбайн эзнээр гадны
багуудтай өрсөлдөж буйг үзэх боломж бүрдлээ.
Дэлхийн наадамд гурван тивийн багуудыг буулган авсан амжилттай ирсэн \”Залуучуудын шигшээ” баг, Үндэсний аварга \”Харцага баг”-ийн бүрэлдэхүүнд орсон одоогоор оньсого мэт
байгаа тоглогчдын өөрчлөлтүүд, ямар ч амжилт үзүүлж үзэгчдийг шуугиулж мэдэх
Үндэсний хоёрдугаар шигшээ багийн тоглолт гээд үзэгч биднийг уйдаахгүй сагсан
бөмбөгийн гайхамшгийг мэдрэх цаг ирлээ.
Өнөөдрийн тоглолтын хуваарь
З.Оюунтуяа