Намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан \”Галшар намрын баяр-2015” үзэсгэлэн худалдаа Галшар суманд энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдааны үеэр \”Эрүүл хүнс, цагаан идээ”, \”Шинэ ургацын ногоо”, \”Гар урлал”, \”МАА-н болон гэр ахуйн тоног хэрэгсэл”, \”Гойд ашиг шимт мал” гэсэн төрлөөр шалгаруулалт явуулж, малчид, иргэд идэвхтэй оролцсон юм. Мөн бүтээгдэхүүний нөөц болон ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаас нь шүүлтийг хийлээ. Ингээд \”Эрүүл хүнс” төрөлд тус сумын Сангийндалай багийн Н.Буянхишиг цагаан идээгээр 1-р байр, Буянтбулаг багийн Э.Гансүрэн гурилан бүтээгдэхүүнээр 2-р байр, \”Шинэ ургацын ногоо” төрөлд Арвин багийн Д.Гантүлхүүр шинэ ургацын ногоогоор 1-р байр, Жаргалант багийн Д.Буурал даршилсан ногоогоор 2-р байр, \”гар урлал” төрөлд Оч багийн Т.Энхжаргал Монгол гутлаар 1-р байр, Баянбадрал багийн А.Отгонжаргал оёдол, хатгамалаар 2-р байр, \”Мал аж ахуй болон гар ахуйн тоног хэрэгсэл” төрөлд Сангийндалай багийн С.Банзрагч суран эдлэл, чөдөр, ногт зэргээр 1-р байр, Баянбадрал багийн Д.Ренчинханд гэр ахуйн тоног хэрэгслээр 2-р байр, \”Гойд ашиг шимт мал” төрөлд Сангийндалай багийн З.Бат-Очирын улаан цоохор бух, Д.Энхтайваны хар хүзүүт хуц, Гарамжавын улаан ухна зэрэг мал шалгарч, \”Шилдэг хээлтүүлэгч” төрөлд Сангийндалай багийн Г.Гарамжавын эм ямаа, эм хонь \”Шилдэг хээлтэгч” малаар тус тус шалгарч 1-р байр эзэллээ.