Налайх дүүргийн
Засаг дарга Ч.Раднаабазар болон Засаг даргын орлогч нар БНСУ-ын Эс Жи Ди Эм
компанийн төлөөллүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус компани нь Налайх
дүүргийн Барилгын материал үйлдвэр технологийн паркад лед гэрэлний үйлдвэр
байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцахаар ирсэн байна. Уг уулзалтаар Үйлдвэр
технологийн паркийн цаашдын төлөвлөлт, бодлого зорилтын талаар танилцуулж санал
солилцжээ.