Дорнод
аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож,
орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр
үйлдэгдсэн байна. Тодруулбал махны ченж хийдэг Хятад иргэн орчуулагч
эмэгтэйтэйгээ цуг явж байгаад халдлагад өртжээ.
Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс,
Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын
хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж байна. Улмаар уг хэргийг үйлдсэн дөрвөн
иргэнийг саатуулсан байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Монгол
Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус байсан бөгөөд тэднийг уг хэргийг
үйлдсэнийг тогтоожээ. Уг этгээдүүдэд эрүүгийн
хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж
байгаа юм байна.