Булган аймагт энэ жил нэн ховор амьтад тархсан газруудад өвс, давс, жужир бэлтгэх, байршуулах, тавьж өгөхөд 6 сая төгрөг зарцуулхаар боллоо.
Ховор амьтдыг тэжээх биотехникийн арга хэмжээг Хөгнөхан уул, Зэд, Хантай Бүтээлийн нурууны зохих газар авах бөгөөд одоогоор жамц давс, жужир тус бүр гурван тонн, 200 боодол өвс бэлтгэжээ.
Аргаль, буга зэрэг ховор амьтан нутаглаж байгаа газруудад ан амьтанд зориулан өвс тэжээл тавьж өгөх ажлыг Хөгнө-Тарны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гүйцэтгэх юм байна.
Энэ жил зуншлага тааруу, газрын гарц муу, цас их унаж байгаа учраас нэн ховоор ан амьтныг хамгаалах зорилгоор энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.