Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын тус улсад өнө эртнээс нааш ариун
дагшин газар гэж тооцогдож ирсэн Пектусан ууланд гарч хүндэтгэл үзүүлжээ. Тус
улсын орчин үеийн түүхэнд Пектусан уул нь түүний эцэг их удирдагч Ким Чен Ирийн
төрсөн газар хэмээн тооцогддог бөгөөд албан ёсны эх сурвалжаар бол түүний аав
Пектусан ууланд биш ЗХУ-ын Хабаровск хотын ойролцоо төрсөн юм байна. Тус улсын Цахилгаан
мэдээллийн агентлагийн мэдээлснээр \” Их удирдагч Ким Че Ын Пектусан ууланд
аялах үеэрээ түүний эцэг энэхүү ууланд анх эх орныхоо цөмийн зэвсгийг бүтээх шийдвэрийг
гаргаж байсныг дурсан санасан” хэмээн мэдээлжээ. Умард Солонгосын удирдагч Пектусан ууланд аялах үеэрээ энэхүү уулын дэргэд жуулчдад зориулсан зочид
буудал барихыг тушаасан байна.
Ж.Батдорж