\”Нэг үхрийн эвэр
доргихоор мянган үхрийн эвэр доргидог” гэдэг. Гэхдээ Өмнөд Солонгост нэг биш нэлээд
олон монгол залуу хулгайн хэрэгт холбогдож мөрөөрөө ажиллаж, амьдарч, сурч буй
нутаг нэгтнүүдийнхээ нэрийг сэвтүүлээд байна. Өмнөд Солонгост дан ганц Монгол
гэлтгүй, Тайланд, Хятад, Вьетнам, Филиппин, Камбож зэрэг гол төлөв ядуу буурай,
Азийн олон орны иргэд ажилладаг бөгөөд тэднээс зөвхөн монголчууд л гадаад
ажилчдын нэрийг унагаж байгаа аж. Монголчууд Өмнөд Солонгост аль хэдийнэ архи
уудаг, агсам согтуу тавьдаг, зодоон хийдэг, хулгай хийдэг гэдгээрээ алдашрсан
бөгөөд өдгөө зарим солонгосчуудын дунд монголчууд гэхээр л хулгайч гэдэг үг дагалддаг
болсон байна. Сүүлийн үед эдийн засаг хямарсантай холбогдуулан Өмнөд Солонгосыг
зорих иргэдийн тоо урьдных шигээ ихэссэн бөгөөд энэ зуур монголчууд Өмнөд
Солонгост хулгай хийсэн хэрэг дахин гарав. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын цагдаагийн газраас саяхан алтан бөгж хулгайлсан хоёр монгол залууг саатуулсан
тухайгаа мэдэгдэж, энэ тухай мэдээ Солонгосын бараг бүх томоохон телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гарч, олон нийтийн дундах
монголчууд хулгай хийдэг хэмээх санамж арилаагүй байхад дахин сануулав. Монгол
залуусын хулгай хийж буй дүрстэй мэдээнд дурдсанаар БНСУ-д гурван сарын
визээр очсон Монгол улсын иргэн, 31 настай эрэгтэй У болон 28 настай Б нар нь
10-р сарын 11-ний өдөр Сөүл хотынЖунгру дүүрэгт байх Алт, мөнгөн эдлэлийн
дэлгүүрүүдээр явж, худалдагчийг нь өөр хүнд үйлчилж байх
хоорондлангуунаас нь 4 сая 800мянган
воны үнэ бүхий 16ширхэг14 каратын алтан бөгжхулгайлжээ. Тэд хийсэн
хэргээ хүлээсэн бөгөөд Солонгосын иргэдийг хохиролгүй
болгосон ч Солонгос улсын хуулийн дагуу тэдэндэрүүгийн хэрэг
үүсгэнхорьсон байна. Монгол залуус хэрэг үйлдэхдээ харнүдний
шил зүүж, малгай өмсч нүүрээ халхалсан
ба хэргийн газраас
холдсон даруйдаа цүнхэндээ байсан хүрмийг гарган
ирж сольж байснаас
харахад тэдуг
хэргийг урьдчилан төлөвлөсөн. Мөн ганцхан энэ удаа бус өмнө
нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй хэмээх хардлагыг төрүүлжээ.Дашрамд дурдахад, \”Тэдөнгөрсөн 7-р сард Солонгосулсад хамт ирээд
буцахдаа ийм төрлийн гэмт хэрэг хийсэн байж магадгүй
хэмээн Сөүл хотын цагдаагийн
газар шалгаж байгаа бөгөөд энэ тухайгаа мэдээлсэн юм.Түүнчлэн энэ явдалтай холбогдоод ч тэр үү Өмнөд Солонгост баривчилгаа их
байгааг тэндхийн монголчууд хэлж, хоногийн талаас илүү хугацааг бие засах ч
завгүй мөрөөрөө ажиллан хэдэн цаас цуглуулан амьдрах гэж ядаж буй нэг хэсэгтээ
битгий гай болж байлдаа хэмээн дамжуулж хэлэхийг хүссэн юм.