Монгол Улс дэлхийн хэл
болсон англи хэлийг хоёрдогч хэлээ болгоод багагүй хугацаа өнгөрсөн ч энэ
жилийн жагсаалтад 70 орноос 64 дүгээр байрт бичигдэв. Британийн \”EF EPI” /Education First English Proficiency Index-Англи хэлний боловсролын
анхдагч түвшин тогтоох индекс / судалгааны
байгууллага хэдхэн хоногийн өмнө энэ оны жагсаалтаа гаргасан бөгөөд уг
жагсаалтдаа дэлхийн 70 орныг хамруулжээ. \”EF EPI” судалгааны
байгууллага тав дахь жилдээ энэ жагсаалтыг гаргаж байгаа бөгөөд өмнөх
жагсаалтад Монгол Улс багтаж байгаагүй аж. Учир нь Монгол Улсын англи хэлний
боловсролын талаар мэдээлэл байгаагүйн дээр \”EF EPI” Монголын англи хэлний боловсролын талаар
судлаагүй байна. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд судлахад 70 орноос 64-т
бичигдсэн байна. \”EF EPI” нь
англи хэлний ур чадварын түвшинг тогтоогч дэлхийн хамгийн том байгууллага
бөгөөд дэлхийн 70 орны насанд хүрсэн хүмүүсийн 910 мянган ширхэг англи хэлний шалгалтын
тестийг шинжилж үзсэний эцэст дээрх жагсаалтаа гаргажээ. Ингэхэд Монгол Улсын
хувьд англи хэлний түвшин тогтвортойгоор нэмэгдэж байгаа ч маш удаан байна
гэсэн дүгнэлтийг \”EF EPI”-ийнхэн
гаргажээ. Мөн Монголд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдийн англи хэлний чадвар өндөр
байгааг онцолсон байна.