Өнгөрсөн баасан гаригт
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг \”Цагаан Шонхор\” ХХК-ийн эдэлбэр
газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах
самбарт гэмтэл гарчээ. Үүний улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй болсон
тул онцгой байдлын аврагчдыг дуудсан байна. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул
уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллаж , аврах ажиллагааг
шуурхай явуулсны үр дүнд агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргажээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн
байна.