-Ц.Элбэгдорж,
Н.Энхбаярын тулаан хурцдаад эхлэв үү-
Эрх барьж буй Ардчилсан нам засаг барих
хугацаандаа МАН-ыг хөөж, олон жил түгжрэлдсэн хур гомдлоо тайлж, дайсны минь
дайсан миний найз хэмээн МАХН-тай холбоогоо зузаатгасан. Гэхдээ сонгууль
ойртохын хэрээр МАХН-ын нэг хүсэл АН-ыг зовоох болсон нь экс Ерөнхийлөгч
Н.Энхбаяр буюу анхнаасаа түүнд зориулан санаачилсан Өршөөлийн хууль. МАХН-ын
дарга Н.Энхбаяр намынхаа гишүүдийн ажлыг зөвхөн өөрийг нь Монголд авчирч, ирэх
сонгуулиудад хүч үзүүлэх боломж бололцоог нь хангаж өгөх байдлаар дүгнэж байгаа
бөгөөд эс чадваас ирэх 2016 оны сонгуулиар \”оймсонд хавчуулагдан” орж ирсэн
гишүүдэд \”баяртай” гэж хэлэх нь бараг тодорхой байгаа юм. Тэгвэл сонгууль
хаяанд тулсан энэ үед АН МАХН-ы Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах
хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас хоёр намын хооронд ашиг сонирхлын үл ойлголцол
үүсч, дайны хажуугаар дажин гэгчээр 2016 оны сонгуульд МАН, МАХН хамтарч
оролцож магадгүй тухай яриа гараад эхлэнгүүт Ардчилсан нам МАХН-ыгаа дарамтлаад
эхлэв. Үүний жишээ нь, Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ынхан өнгөрөгч орой 22:30
минутын үед МАХН-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг ажил дээрээс нь баривчилж, хуучнаар \”Ганц худаг” буюу
Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон явдал болон өнөөдөр өглөөнөөс эхлэн
МАХН-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг шалгаж эхэлсэн
явдал юм. Гэнэт яагаад зөвхөн МАХН-ын гишүүд, тэр дундаа Н.Энхбаярын хамгийн
ойрын хүмүүс /Г.Шийлэгдамба, З.Баянсэлэнгэ/-ийг саатуулаад, шалгаад эхлэв гэдэг
нь цаанаа нөгөө л улстөрийн зорилготой үйлдэл бөгөөд Г.Шийлэгдамбыг оройн 22:30
цагт АТГ-аас баривчилсан явдалтай холбогдуулан МАХН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр
өглөө бүлгээрээ шуурхай хуралдаж, хэрхэх талаар хэлэлцсэн нь цаанаа нэгийг
өгүүлнэ. Тэгээд ч дээрх явдал АТГ АН-ын атганд байж улстөрийн зорилгоор
хөдөлдөг гэдэг олны үгийг батлаад байх
шиг. Яг нарийндаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын
хоорондох улстөрийн тэмцэл энд өрнөж, шатрын өрөг дээрх хүү, боднуудаа ээлж
дараалан хөдөлгөж байна. \”Монгол хүн өс санаддаггүй юм” гэж хэн ч билээ нэг
эрхэм хэлсэн бөгөөд Н.Энхбаярт Ц.Элбэгдоржоос хариугаа авчих санаа байвч
Ц.Элбэгдорж түүнийг нь тооцоолж, тиймдээ ч өршөөгдөн шоронгоос суллагдсан
Н.Энхбаяр одоо ч авлигын хэргээр шалгагдаж, эх орондоо ирж чадахгүй байгаа юм.
Магадгүй эргүүлээд намайг авлигын хэрэгт буруутгаж, шорон оронд хийчих вий
гэсэн айдас энэ Ерөнхийлөгчид минь байдаг байх. Ингээд бодохоор хоёр хадны
завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг АН болон намынхаа дарга
Н.Энхбаярын хооронд хавчуулагдсан МАХН-ын гишүүд даргадаа үнэнч гэдгээ хариулж
ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх үү аль эсвэл АН-тай аятайхан байж байгаад албан
тушаал, авлигаа хамгаалж үлдэх үү гэсэн хэцүүхэн сонголтон дунд өдөр хоногийг
аргацаасаар, аргалсаар явна.