МАХН-ын
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж
нар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг
баривчилсантай холбоотой мэдээлэл хийлээ.
МАХН-ын
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан мэдээллийн эхэнд \”Энэ бол МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж
байгаа хэлмэгдүүлэлтийн параагийн үе шат. Эрт орой хэзээ нэгэн цагт МАХН-аас
сонгогдсон УИХ-ын гишүүд, удирдлагууд руу чиглэх л байсан. МАХН-ын нэр хүнд
сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотойгоор бидний үйл ажиллагааг
сааруулах, айлгах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнийх нь нэг. Бид айхгүй”
гэв.
Харин МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж \”Монгол түмнийхээ төлөө шударга үнэн дуугарсан улс төрчдийг
нийтийг хамарсан байдлаар харлуулж байгаа нь харамсалтай. Шүүх, цагдаа,
прокурор, АТГ Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж
хувирсан нь аймшигтай. Өнөөдөр Монголчууд айдас дунд амьдарч байна. Өнөөдөр
Монголд юу аюул тарьж байна. Нийтийн хамарсан мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах,
чангах ажиллагаа. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг.
Гэтэл тэр үзэгдэл одоо давтагдаж байна. Давтахгүй байх юмсан” гэж хэлэв.
Мөн Э.Эрдэнэжамъяан
Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар \” Манай Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба авлига авах хүн биш.
АТГ-ын 30 хүн очиж баривчлах үеэр авлига авч таарна. Бүр 500 гаруй сая төгрөг
авч таарна. Үнэхээр гоё зохиол байгаа биз. Кино шиг санагдахгүй байна уу.Ямар ч төрийн хүн өнөөдөр ийм байдлаар авлига аваад сууж байх вэ. АТГ шалгаад
мэдээлэл хийх биз. Бид Г.Шийлэгдамба даа итгэж байгаа. Улс төрийн явуулга, гар
хөл болсон АТГ-ын муу муухай юманд, кино зохиолд итгэхгүй. \” гэв.
Сэтгүүлчид түүнээс БХБ-ын
сайд З.Баянсэлэнгийг байцааж байгаа эсэх талаар асуухад \”З.Баянсэлэнгэ сайд
ажлаа зүгээр хийж байна. Шалгаж байгаа талаар мэдээлэл ирээгүй. Ер нь Н.Удвалыг сайд байхад байцаах гээд зүгээр
ажил хийлгэдэггүй байсан. Энэ бол шударга намыг байнга хавчиж, шоовдорлодог
явдал шүү дээ” гэсэн хариултыг өгөв.
Үүний дараа сэтгүүлчид
энэ явуулгын ард хэн байгааг тодруулахад \”Намайг шүүхэд дуудуулах, шоронд
оруулах хэрэг байна уу. Гэхдээ би хэлье. Энэ
хэргийн ард хэн байна гэвэл АТГ-ын дарга, Ерөнхий шүүгчийг хэн томилдог вэ. Тэр
хүн л энэ хэргийн ард байгаа” гэж хариулав.
Амар