Өнгөрсөн
есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт
баг, Төлүүгийн давааны орчим, \”Дондогийн булаг\” гэдэг газар автын онц
ноцтой осол гарсан. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч \”Мерседес
Бенз Жи класс” маркийн … улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан билээ.
Осол гаргасан машинд Засгийн газрын нэр бүхий сайд, олны танил урлагийн хүнтэй
согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээлэл цахимаар тархаад байсан.Энэ
мэдээлэл гарсан өдөр нэр бүхий сайд өөрийгөө илчилж, Төрийн ордонд мэдээлэл
хийж байв. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг түр орлон
гүйцэтгэгч Н.Номтойбаяр \”Өнгөрсөн долоо хоногт яамны Тамгын газрын харьяа
жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байсан.
Өдрийн 15:00 цагийн үед Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв
замтай огтлолцсон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт
нэвтэрч, машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс
мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж
үзүүлсэн.Мотоциклын жолоочийн биеийн байдал сайжирч, улмаар эмч нараас \”Шартаад
байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх
зэргээр агсам тавьж байсан. Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайжирсан ч гэсэн
тухайн эмнэлэгт компьютер оношилгоо, томографик байгаагүй учраас эмч нарын
зөвлөл хуралдаж, өвчтөнийг хамгийн ойр байрлах тоног төхөөрөмжтэй эмнэлэгт
хүргэх шийдвэр гаргасан. Үүний дагуу Эрдэнэт хотод байрлах Япон-Монголын
хамтарсан эмнэлэгт хүргэж шинжилгээ өгөөд, дараа нь Эрдэнэтийн бүсийн
оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэхээр ор захиалсан.Эмч нарын зөвлөлийн
гаргасан шийдвэрийн дагуу тухайн өвчтөнийг Эрдэнэт рүү тээвэрлэх явцад нөгөө
өвчтөн маань ухаан алдсан тул буцааж эмнэлэгтээ оруулсан. Үүнийг холбогдох эмч нараас
нь асууж тодруулахад ясных нь бэртэл Эрдэнэт рүү тээвэрлэх хөдөлгөөний явцад
гол артерийн судсыг хагалж, цус алдсаны улмаас зүрх нь зогсож, тэр шөнөдөө
өвчтөн нас барсан. Шаардлагатай тоног төхөөрөмж нь тус эмнэлэгт байхгүй учраас
иргэн харамсалтайгаар нас барлаа” хэмээн ярьж байсан билээ.
Цагдаагийн
байгууллагаас хоёр сар шахам хугацаанд шалгасны эцэст энэхүү хэргийг
хэрэгсэхгүй болгуулахаар Булган аймгийн прокурорт шилжүүлснийг прокурор нь
\”гүйцэлдүүлжээ”. Тодруулбал иргэн Ч-г өндөр согтолттойгоор, тээврийн хэрэгсэл
жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний
дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, амь нас нь хохирсон хэмээн буруутгаж,
хэргийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.