БНХАУ-ын зохиолчWang Heng Ji-ийнөгүүллэгээс
сэдэвлэсэн \”Солиот эх” уянгын драма жанрын уран сайхны киногоо энэ сарын 29-нд
нээлтээ хийнэ.Ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагчаар Ч.Ганзориг,
ерөнхий продюсераар Н.Онон ажиллаж, гол дүрд нь МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү,
МУГЖ Д.Цэрэндарьзав болон Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.
\”Солиот эх” өгүүллэг нь 2004 онд \”Бүх Хятадын шилдэг зохиол”
шагналыг хүртсэн юм байна. Х Түц продакшн ньWang Heng Ji-тэй уг бүтээлийг
дэлгэцийн үүсмэл бүтээл болгох хамтын ажиллагаа таван сар үргэлжилсний эцэст,
албан ёсны гэрээг үзэглэж 2017 оны долдугаар сараас зураг авалтандаа
оржээ.\”Солиот эх” уран сайхны киногоор 1900-аад оны эхэн үеийн
Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний
шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг кино урлагаар
дамжуулахыг зорьсон аж.