ОХУ-ын Санкт-Петербург хотод өнөөдөр нэгэн бизнесмений гэрт хууль сахиулах
байгууллагын ажилтны хувцас өмссөн 3 этгээд дайран орж луйвар хийсэн гэмт хэрэг гарчээ. Энэ
талаар тус улсын Рен Тв телевиз мэдээлсэн байна. Рен Тв телевизийн мэдээлснээр \”Үл
таних гурван этгээд хууль сахиулах байгууллагын нэр барин жирийн бизнесмений
гэр дайрч орж ирээд өөрсдийгөө мөрдөн байцаах албаны ажилтнууд хэмээн танилцуулан
айлган сүрдүүлж,гэрийнх нь сейфнээс нь 100 мянган евро дээрэмдэн авч явсан
байна” гэжээ. Тэдгээр этгээдүүд мөн бизнес эрхлэгчийн гар утас болон алтан цаг
зэргийг нь авч явсан болох нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм байна. Уг
хэргийг Санкт-Петербург хотын цагдаагийн байгуулагаас эрүүгийн хэрэг үүсгэн
мөрдөн шалгаж эхэлжээ.
Ж.Батдорж