Монгол Улс, Бүгд
Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн
паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боллоо.
Дээрх
шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Манай
улс Аргентин улстай 1971.09.07-нд дипломат харилцаа тогтоожээ.Мөн Бүгд Найрамдах Жибути
Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс,
Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн
мэдүүлэхээр болов. Одоогоор
Монгол Улс 186 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
Ж.Бат