Засгийн газраас Олон
улсын валютын сангийнхантай уулзаж, төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхээр 2017
оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчид 300 мянган төгрөг олгохоор болсон билээ. Энэхүү 300 мянган төгрөгийн энэ долоо хоногоос эхлээд төрийн алба хаагчдын дансанд шилжиж эхэлсэн. Ингэхдээ 300 мянган
төгрөг бүтнээрээ ч биш. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32.1.1 дэх заалтаар
энэхүү урамшууллаас хувь хүний орлогын албан татвар 10 хувь, төрийн албан хаагчийн
төлөх нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг тус тус суутгахаар 243 мянган төгрөг
гар дээр нь ирэхээр болсон байна.
Дикриттэй болон чөлөөтэй, хүний оронд ажиллаж
байгаа хүнд 300 мянган төгрөгийг олгохгүй
Бэлэн
мөнгө тарааж буйтай холбоотойгоор нийгэмд маш олон шүүмжлэлт асуудлууд гарч байна. Жишээ нь сахилгын шийтгэлтэй төрийн алба хаагчид энэхүү 300 мянган
төгрөгийг олгохгүй юм байна. Ингэж
алагчиллах шаардлага байна уу. Уг нь
сахилгын шийтгэл оногдуулахдаа цалингаас нь хасаж давхар торгоод явдаг. Гэтэл улсаас тарааж байгаа энэхүү мөнгийг бүгдэд нь адил тэгш өгөхгүй гэдэг бол сахилгын шийтгэл
авсан алба хаагчдыг давхар шийтгэж байгаа гэсэн үг юм. Тэр үүднээсээ энэ 300 мянган төгрөгийг шударга зарчмаар төрийн
алба хаагчдаа алагчлалгүй өгчихөж болдоггүй юм уу?
Энэ мөнгийг тараахдаа сахилгын хувьд элдэв зөрчилгүй,
ерөнхийдөө сайн ажилтнуудад олгох шийдвэр гарчээ. Мөн
дикритээ авсан эхчүүд болон хүний оронд түр орлон ажиллаж байгаа хүнд дээрх
300 мянган төгрөгийг олгохгүй. Тухайлбал \”Урамшууллыг жирэмсний амралтаа
авсан, түр хугацаанд чөлөөтэй байгаа хүн болон түүнийг орлож байгаа хүнд
давхардуулан олгох боломжгүй. Иймд 300 мянган төгрөгийн урамшууллыг тэдгээр
ажилтны аль алинд нь тухайн жилд ажилласан хугацаа буюу сарыг харгалзан
хуваарилна” хэмээн заажээ.
Н.Алтанцэцэг