Японы
Сумогийн холбоо хоёр хонгийн өмнө хуралдаж Хакухо аваргын цалинг хасах шийдвэр
гаргажээ. Тэднийг аравдугаар сард болсон бөхчүүдийн дуулиант зодооныг зогсоох
арга хэмжээ аваагүйд буруутгаж, ийм шийтгэл оноосон аж.
Хакухо аварга ирэх нэгдүгээр сард цалингаа 100 хувь авахгүй бол
хоёрдугаар сард цалингийнхаа талыг хасуулахаар болжээ. Аравдугаар сарын сүүлээр
Тоттори хотод болсон бөхчүүдийн наргиан цэнгээний үеэр сумогийн өөр нэг аварга
Харумафүжи доод зиндааны бөхийг зодож бэртээсэн юм. Тэр энэ үйлдлийнхээ төлөө
өнгөрсөн сард зодог тайлсан. Дээрх зодооны хэргийн үеэр Хакухо, Какурю нар хамт
байсан юм. Мөн Харумафүжигийн дэвжээний эзэн Исегахама Сумогийн холбооны
удирдах зөвлөлийн гишүүнээс огцорч байгааг мэдээлсэн байна.