Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатараас Дарханы чиглэлд зам тээврийн багахан хэмжээний осол гарсан нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын машиныг Хонгор сумын нэгэн иргэн мөргөсөн явдал байв. Аваргын машинд учруулсан гэмтлийн нөхөн төлбөрт 1 сая гаруй төгрөг шаардагдаж, нутгийн залуу үүнийг нь өгсөн ч Цагаанаа аварга хүнлэг сэтгэл гарган машины засварт зориулж
өгсөн мөнгийг нь авалгүй, энэ мөнгөө өөрийнхөө эмчилгээний төлбөрт нэмэрлэхийг хүсэн буцаасан байна. Мөн цаашид зам тээврийн хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг хүссэн аж. Эгэл жирийн гэр бүлээс
гаралтай аварга маань элэг нэгтэндээ ийнхүү хүнлэг сэтгэл гаргасанд талархал илэрхийлье.