Энэ сарын 1-нд Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг хотод валютын ченж хийдэг
45 настай Л.Болдбаатар байшинтайгаа учир битүүлэг шалтгаанаар шатаж амь
эрсэдсэн хэрэг гарсан билээ. Хэргийг гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн
цагдаагийнхан шалгаж эцэст нь хэрэгтнийг баривчилжээ. Учир нь шүүх
шинжилгээгээр Л.Болдбаатар галын аюулаас бус толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас
нас барсныг тогтоожээ. Харин энэ хэргийг үйлдсэн Б нь 22 настай бөгөөд 45
настай Л.Болдбаатарын үерхдэг охины ах нь аж. Талийгаач Л.Болдбаатараас түүний
үерхдэг охины ээж рубль авч бусдад худалддаг байсан бөгөөд сүүлдээ их хэмжээний
рубль дутааснаас Л.Болдбаатар түүнд дахин рубль өгч заруулахаа больж, дутаасан
рублиэ нэхэж эхэлсэн байна. Харин хэрэг гарахын өмнө талийгаач урьдын адил
Улаанбаатараас их хэмжээний валют худалдан авч буцах замдаа галт тэргэнд найз
бүсгүйнхээ ах Б-тэй таарсан бөгөөд Б түүнийг гэрт нь хөнөөгөөд мөнгийг нь авч
зугтахдаа цахилгаан халаагуурыг нь залгаж орхисноос ийнхүү байшин тайгаа шатжээ.
Түүнчлэн цагдаа нар хэргийн баримт болгон Б-гээс 48 сая төгрөг хураан авсан
байна.