Энэ сарын 25-ны өдрийн мягмар гаригийн 13:00, 16:00 цагуудад
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нэгдүгээр баг Ороохын даваа, Нарийны эх гэдэг
газар хоёр удаа тэнгэр дуугарсан талаар орон нутгийн эх сурвалж
мэдээлэв.
Сумын иргэдийн мэдээлснээр, тэнгэр дуугарсан өдөр бага зэргийн
салхитай, дулаахан байжээ. Өвлийн сард буюу ес эхэлсэн үед тэнгэр дуугарах нь
хатуу өвөл болохын дохио гэж орон нутгийн иргэд ярьж байна. Одоогоос долоон
жилийн тэртээ буюу 2000 оны өвлийн эхний сард Монголд тэнгэр дуугарч байсан аж.