\”Хөвсгөл хөгжил”сангийн тэргүүн
Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар \”1000 шатарчдын тэмцээн”11 дүгээр сарын 5-нд Мөрөн
хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван
настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм.
Тэмцээнийг нээж \”Хөвсгөл хөгжил”
сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар \”Шатар бол ямарч насны хүний тоглодог спорт.
Шатар тоглодоггүй монгол хүн гэж бараг байдаггүй. Тэмээ, морь, тэрэг, хүү, ноён, гээд монгол үгэнд өргөн хэрэглэгддэг энэхүү онц
сонирхолтой спорт монголчуудаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дэлхий дээр
өдөрт 1,5 сая хүн шатар тоглодог гэсэн
мэдээ байдаг. Хөвсгөлчүүд маань их оюунлаг ард түмэн. Энд хуран цугларсан
шатарчдаас ирээдүйн дэлхийн аварга төрж гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Мөн
тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэхээр Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар,
Засаг даргын орлогч М.Очирхуяг нар хүрэлцэн ирсэн юм.
1000 шатарчдын тэмцээнийг Монгол Улсын
аварга, Монголын бүх ард түмний VI спартакиадын аварга Б.Мягмарсүрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Спортын
мастер, Хөвсгөл аймгийн шатрын холбооны
тэргүүн О.Хадбаатар нар шүүн явуулж байна.
дурдвал хамрах хүрээнийхээ хувьд Монгол улсад шатарчдын дунд зохион
байгуулагдаж буй III том тэмцээн бол Хөвсгөл
аймагт 1000 шатарчин оролцож буй анхы тэмцээн юм байна. Мөндаваа бүр нь мөнгөн
шагналтай анхны шатрын тэмцээн ажээ
Нараа
Undesten.mn