Мэргэжлийн боксын дэлхийн хүнд жингийн аварга асан, Америкийн нэрт боксчин Майк Тайсон эмчилгээний зориулалтаар марихуан хэмээх хар тамхи тарьж ургуулахын тулд газар худалдан авсан тухай тус улсын хэвлэл мэдээлэлд бичжээ.
АНУ-ын Калифорни муж улсад марихуаныг эмчилгээний зориулалтаар борлуулахыг өнгөрсөн даваа гарагаас хуулиар зөвшөөрсөнтэй холбоотойгоор М.Тайсон шинэ төрлийн марихуан гарган авах, боловсруулахаар үйлдвэр нээхээр төлөвлөж байгаагаас гадна эмчилгээнд ашиглах зорилгоор судалгаа шинжилгээний ажил эрхлэх бодолтой байгаа ажээ.
Нэрт боксчин М.Тайсон бол түүхэн дэх хамгийн хүчирхэг боксчдын нэг бөгөөд өнөөг хүртэл эвдэгдээгүй хэвээр байгаа олон дээд амжилтуудыг тэрбээр тогтоож байсан юм. Өмнө нь тэрээр боксын хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга, хамгийн залуу үнэмлэхүй аварга болж байсан билээ.