Японы сумо бөхийн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн аравдугаар сард нутаг нэгт залуу бөх
Таканоива А.Баасандоржийг зодсон асуудал дуулиан тарьсан
билээ. Тэрээр Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн.Харумафүжид
зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн
гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр
шийдвэрээ гаргажээ.Тодруулбал бусдын биед халдаж, танхайрсан хэргээр сүмогийн
70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган
иений торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь монгол мөнгөөр 10.7
сая орчим төгрөг аж.
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн
багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны
Захирлуудын зөвлөлөөс огцорсон билээ. Харин хэрэг гарах үеэр зохих арга
хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын
цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.