Өнгөрсөн
12 дугаар сарын 9-ны өдөр УИХ-гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Төрийн ордонд Их хурлаа хийж, намын дарга
Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Харин өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны Н.Энхбаяр
тэргүүтэй МАХН-ын гишүүд \”Аса” циркт Их хурлаа зохион байгуулж,
О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй хууль бус гэсэн. Энэ хуралд МАХН-ын дэд дарга
С.Ганбаатар оролцсон юм. Сүүлийн хэдэн сар МАХН-ын
гишүүд О.Баасанхүүг Гүйцэтгэх товчооноос хасч, Бага хурлын гишүүн болгосон,
намаасаа хөөнө гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан. Харин УИХ-ын гишүүн
О.Баасанхүү түүнийг нь үгүйсгэн, намын удирдлагуудаа шүүмжилж, сонгуульд
ялагдсан хариуцлагаа хүлээ гэх мэт хариуг нь өгсөөр байгаа
билээ.
Энэ
хоёр хүний намын даргын маргаан өнөөдөр хүртэл үргэжилсээр байна. УИХ-гишүүн О.Баасанхүү намын дарга болсон. Харин Н.Энхбаяр бас намын дарга
гэж байгаа. Энэ хоёр эрхэмийн хэн намын дарга вэ гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Энэ асуудлыг өнөөдөр Улсын
дээд шүүх хэлэлцэнэ. Улсын дээд шүүх асуудлыг хэлэлцсэний дараа МАХН-ын дарга хэн болох нь тодорхой болох юм.
Өчигдөр УИХ-гишүүн
Баасанхүү мэдээлэл хийсэн. Тэрээр \”Улсын дээд шүүх маргааш МАХН-ын даргаар миний
биеийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ийм үед Н.Энхбаярын хүмүүс зориуд шүүхэд
нөлөөлөхөөр өнөөдөр мэдээлэл хийсэнд харамсаж байна. Дээд шүүхийн шүүгчид
өнгөрсөн долоо хоногт хуваарилалт очсон ч манай асуудалтай нягтлан танилцсан нь
асар эргэлзээтэй байна. Энэ хугацаанд миний амь насанд халдах заналхийлэл
хүртэл ирлээ. МАХН өмнө нь ил цагаан хууль зөрчөөд байхад шүүхийн байгууллага
үг дуугарахгүй байсаар ирсэн. Тухайлбал, С.Ганбаатар гадны иргэнээс авсан
мөнгөө МАХН-д өгсөн. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбаас 40 мянган ам.доллар авсан нь
шүүх дээр тогтоогдсон. Энэ мөнгийг эргүүлэн төлөх ёстой. Н.Энхбаяр өмнөх том
албан тушаалын нөлөөгөө ашиглаж, шүүхэд нөлөөлөхөөр оролдож байгаа нь
буруу\” гэж мэдэгдсэн.
Харин МАХН-ын
зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэжамьян \”УИХ-ын
гишүүн О.Баасанхүү тэргүүтэй зарим хүмүүс ил тод гэмт хэргийн шинжтэй нэлээд
олон үйлдлийг сүүлийн үед хийгээд удаж байна. Нэгдүгээрт юуны өмнө сар гаруйн
өмнө манай намын бага чуулган болсон. Бага чуулганаараа бид бүхэн хоёрдугаар их
чуулганыхаа товыг зарласан. Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хийх тухай
шийдвэрийг гаргаад улсын дээд шүүхэд бүртгүүлхээр хандахад Улсын дэд шүүх дүрэм
ёсоороо танай дүрмийг бид маш хатуу чанд баримтлана, хуулиас дээгүүр гэж
үзэж байгаа учраас та бүхэн яг дүрмийнхээ дагуу ажилла гээд дүрмийнхээ дагуу их
хурлаа хийгээд ирвэл бид нар хүлээн авахад бэлэн байна гэсэн хариу өгсөн. Гэтэд
дундуур нь О.Баасанхүү, Г.Бямбасүрэн тэргүүтэй манай намд байгаад
хөөгдсөн өөр намд үйлчлэн намынхаа эсрэг ажилладаг байсан хэсэг бүлэг хүмүүс
манай намын их хурлыг хийсэн мэтээр янз бүрийн үйлдэл хийгээд өөрсдийгөө
МАХН-ын даргаар зарлаж, залилан мэхлэх гэмт хэргүүдийг хийгээд явж байна” гэдгийг мэдэгдсэн.
Н.Алт