Японы
нэгэн телевизийн шоу арьс өнгөөр гадуурхан ялгаварласан хэмээн ихээхэн шүүмжлэлд
өртөөд байна. Тус шоунд инээдмийн жүжигчин Эдди Мурфиг дуурайж нүүрээ хараар
будсан нь ийнхүү шүүмжлэлд өртөх шалтгаан болжээ.
Шинэ
жилийн үдшийн шоу нэвтрүүлэгт жүжигчин нь \”Беверли Хиллсийн цагдаа” кинонд
гардаг Хамадагийн дүрээр нүүрээ хар өнгөөр будан гарч ирсэн аж. Хар арьст
хүмүүсийн хэрэглэдэг гоо сайхны будалтыг хийсэн нь маш том доромжлол хэмээн үзэх
хүмүүс олон байгаа гэнэ.
Сүүлийн
хэдэн өдрийн турш уг шоутай холбоотой шүүмжлэлүүд нэлээд хурцаар яригдаж байгаа
юм. Японд 13 жилийн турш амьдарч байсан Америк гаралтай хар арьст зохиолч, хэвлэлийн
тоймч Бэй МакНейл твиттерт уг асуудлыг хөндөж, маргаан үүсгэжээ. Тэрээр, \”Хар
жүжигчин хэрэгтэй байгаа бол японоор ярьдаг хар жүжигчин ав” хэмээн бичсэн
байна. МакНейл цааш нь Япон оронд хайртай гэдгээ илэрхийлээд хар арьст
хүмүүсийг арьс өнгөөр ялгаварладаг байдалд хүмүүсийн анхаарлыг татахыг хүсч
байгаагаа хэлжээ.
Түүнчлэн
2020 оны Токиогийн олимпод хар арьст тамирчдад хүндэтгэл үзүүлэхээр хар нүүртэй
\”Doo Wop” хамтлагийг гаргаж
байна хэмээн хар дарж зүүдэллээ хэмээгээд \”Яасан бүтэлгүй хэрэг вэ! Тийм болохоор та
бүхнээс гуйя, хар нүүрт Японыг одоо болиулаач” хэмээн жиргэсэн байна.
Б.Болормаа