Аюулгүй байдлын үүднээс ажлын цагаар хувийн гар утсаа ашиглахыг Цагаан ордны ажилтнуудад хориглох болно гэж тус улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Сара Сандерс өнөөдөр мэдэгдлээ.
Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ \”Цагаан ордны технологийн системийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь Д.Трампын засаг захиргааны нэн тэргүүний зорилт. Тийм учраас ирэх долоо хоногоос эхлэн ажилтнуудад төдийгүй Цагаан ордонд хүрэлцэн ирсэн зочдод ч хувийн гар утас ашиглахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Харин ийм шинэ журам гаргаж байгаад дурамжхан байгаа талаар Цагаан ордны зарим ажилтан илэрхийлээд \”Бид гэр бүл болон найз нөхөдтэйгөө холбогдоход хүндрэлтэй болж байна\” гэжээ.
Ж.Батдорж