Унгарт
эзнийхээ шарилыг олон хоног сахисан нэгэн нохойг олж, зохих газарт нь хүргэсэн
байна. Есөн настай Заза нэртэй хав нохойг өнгөрөгч Лхагва гаригт Будапештад
байрлах гэрээс нь олсон аж. Амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд түүнийг
олох үед нохой хэдийн хоол тэжээлийн дутагдалд орсон байжээ.
Нохойн
эзэн нь 60 орчим настай эмэгтэй байсан бөгөөд гэртээ нас барсан байдалтай
олдсон байна. Түүнийг хэдэн долоо хоногийн турш үзэгдээгүй учир хөршүүд нь
ийнхүү цагдаа дуудаж, шалгуулснаар олсон аж. Цагдаагийнхныг гэрт нь ороход
нохой нас барсан эзнийхээ хажууд сахин сууж байсан гэнэ.Аврагчдын
хэлснээр нохойд хуурай хүнс байсан ч, дахин хэд хоног болсон бол үхэж ч мэдэх
байлаа гэсэн юм.
Орчуулсан Б.Болормаа