Хувь амын орлогын албан
татвар 10-25 хувь болж байгааг эсэргүүцэх иргэдийн тэмцэл эрчимжиж байна.
Өнөөдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Уг
жагсаалд \”Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажилчдын төлөөлөл оролцож цаашид ажил хаях
хэмжээнд хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна. Тус үйлдвэрийн ажилчид энэ
долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын
дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.
Жагсаалд
оролцож буй иргэд \”Эрхэм ард түмэн минь саарал ордонд сууж буй МАН-ын нөхдүүд
сонгуульд өрсөлдөж байхдаа юу гэж амлаж байлаа. Нэг өрхөөс нэг хүний ажлын
байртай болгоно гэж байлаа. Өнөөдөр татвар нэмэгдсэнтэй холбогдуулаад айл бүрт
нэг татварын дарамт ирж байна. Монгол Улсын ерөнхий сайд нь шатахууны үнэ
нэмэгдэнэ гэж ичихгүй зурагтаар ярьж байна. Орон нутгийн төрийн албыг төрийн
алба болгож байгаа Эрдэнэт хотын засаг даргыг эсэргүүцэж байна. Ард түмнийг
архинд умбуулж, юу ч мэдэхгүй мэтээр доромлож буй хүмүүсийн тансаг хэрэглээг
хасаж татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахыг шаардаж байна” хэмээн
эсэргүүцлийн лоозон барин төв талбайдаа жагсаж байна. Эрдэнэт хотод болж буй жагсаалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү
Н.Алтанцэцэг