Ану нэрээрээ олонд танигдсан дуучин Ч.Уранхолбоо хоёр ч удаа ойр ойрхон амаржсан түүнийг хэсэгтээ
л дахин хүүхдийн тухай төлөвлөөгүй байх хэмээн фэнүүднь цуурч
байсан. Тэгвэл дуучин бүсгүй дахин нярайлж, нярайлахдаа бүүр хоёр ихэр
хүүхэдтэй болж бүсгүйчүүдийг гайхшралд орсон юм. Учир нь Ану төрсөн ч гэсэн гоо
сайхан, гуалиг сайхан биеэ төрөөгүй үеийнх шигээ авч явдаг болохоор тэр
биз. Мөн
дуучин бүсгүйг тээгч эхээр хүүхдээ төрүүлдэг гэсэн цуурхал ч гарсан байсан.
Тэгвэл дуучин бүсгүй үүнийг үгүйсгэж, хоёр ихэр хүүхдээ тээж байсан, жирэмсэн
үеийнхээ зургаа өөрийн цахим хуудсандаа тавьжээ. Уг зураг нь дээрээ \”Гоо сайхан
байна гэдэг нь өөрийгөө хайрлаж, зөв амьдрахын тусгал юм” хэмээн бичжээ. Тэрээр
энэ зургаа төрөхөөсөө гурав хоногийн өмнө амжиж авахуулсан аж.