Гахайн толгойн Салтисон царцаамаг. Гахайн толгойгоо сайтар угаагаад нүд, хэлийг нь салгаж аваад толгойг 2-4 хэсэгт хувааж хэлтэй нь цуг 4 цаг чанана. Шөлөндөө сонгино, лууван, давсаа хийж ахин нэг цаг буцалгана: Үүний дараа хар перц, лаврын навч нэмж хагас цаг чанана. Үүний дараа сонгино, лууванг шөлнөөс салган авч толгойн мах, хэлийг хөшиглөж жижиглээд дээр нь хэрчсэн сармисаа нэмж хооронд нь сайтар хутгаад цагаан хөвөн даавуу алчууранд бяслаг лугаа баглан боож дээр нь хүнд зүйл тавьж хөргөгчинд хийнэ. 24 цагийн дараа Сальтисон бэлэн болох бөгөөд горчиц, төмс болон талхтай идэхэд тохиромжтой.
Орц:
- Гахайн толгой
- Лууван 2ш
- Сармис
- 2 булцуу сонгино
- давс,
- хар перц
- Лаврын навч