Хойд Солонгосын төлөөлөгчид 2018 оны олимпын наадмын үндэсний шигшээ багийг оролцуулах талаар Олон улсын олимпын хороо (ОУОХ)-той хэлэлцээр хийнэ.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын Үндэсний Олимпын Хорооны төлөөлөгч Швейцар руу явсан байна. Пхеньяны элч төлөөлөгчид Бээжинд завсрын түр зогсолт хийсэн талаар Японы Kyodo агентлаг мэдээлснийг TASS иш татжээ.
БНАСАУ-ын тэргүүн Ким Чин Ун шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Өмнөд Солонгосын Пхеньянд болох Олимпын наадамд оролцуулахаар үндэсний багаа илгээх хүсэлтээ байгаагаа мэдэгдсэн талаар iz.ru мэдээлэлж байсан билээ.
Сөүл нэгдүгээр сарын 9-д Пхеньяны Олимпд оролцох хойд Солонгосын тамирчдын талаар хэлэлцээр явуулах саналаа хэлсэн. Пхеньян саналыг зөвшөөрсөн. ОУОХнь БНАСАУ-ыг олимпын тоглолтод оролцох саналыг дэмжиж байсан.
Ц.Пүрэвдорж