Бямба
гаригийн орой Хятадын зүүн эрэгт ачааны болон газрын тос тээвэрлэдэг хөлөг хоёр хөлөг онгоц мөргөлдсөний улмаас 32
хүн ор сураггүй болжээ. 136 мянган тонн газрын тос тээвэрлэж явсан Панамд
бүртгэлтэй Санчи зөөвөрлөгч онгоц нь ослын дараа дэлбэрсэн байна.
Хятадын
Тээврийн яамны мэдэгдсэнээр эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн 30 нь Иран, хоёр
нь Бангладешийн иргэд байсан аж. Харин ачааны онгоцонд явсан багийн 21 гишүүн
бүгд аврагджээ. \”Одоогийн байдлаар Санчи онгоц далайд хөвж, шатаж байна. Газрын
тос тээвэрлэж явсан учраас аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учраад байна”
хэмээн тус яамны сайд өгүүлсэн байна.
Осол
Шанхайн эргээс 160 далайн милийн цаана болжээ. Хятадын засгийн газраас аврах
ажиллагаанд зориулж найман хөлөг онгоц илгээсэн аж. Харин Өмнөд Солонгосоос
эргийн хамгаалалтын хөлөг онгоц, нисдэг тэрэг илгээжээ.
онгоц Ираны Харг арлаас Өмнөд Солонгосын Дэсан руу газрын тос тээвэрлэж явсан
тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Онгоцонд нэг сая орчим баррелиар
хэмжигдэх 60 сая ам.доллартай тэнцэхүйц газрын тос байжээ.