Үзэгчдийг
хэдэн долоо хоногийн турш байлдан дагуулаад байсан \”Star Wars: The Last
Jedi\” киноны шинэ анги Box
Office-ийн тэргүүн байраа \”Jumanji: Welcome to the Jungle” кинонд алдаж,
гуравдугаар байр хүртэл ухарчээ. Дэлгэцнээ гурав дахь долоо хоногтоо гарч буй,
жүжигчин Двэйн Жонсон, Кэвин Харт нарын тоглосон уг кино 36 сая долларын
орлогоороо ийнхүү шилдэг 10 кино жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Нийт ашиг
орлого нь 244.4 сая долларт хэдийн хүрчээ.
Харин аймшгийн
киноны дөрөв дэх ангийг үргэлжлүүлсэн \”Insidious: The Last Key\”
бүтээл 29.3 сая долларын ашиг орлогоороо жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Киноны
өмнөх буюу гурав дахь анги нь 2015 оны зургадугаар сард дэлгэцнээ гарсан долоо
хоногтоо 22.7 сая долларын ашиг олж байжээ. Нийт үзэгчдийн 59 хувь нь 25-аас
доош насныхан байсан аж.
Түүнчлэн
жагсаалтыг тэргүүлж байсан \”Star Wars: The Last Jedi\” бүтээл 23.6 сая
долларын орлогоороо гуравдугаарт бичигдсэн бөгөөд нийт ашиг орлого нь 572.5 сая
доллараар тоологдож байна. Түүний араас \”The Greatest Showman\” кино 13.8
сая доллараар удаалж дөрөвдүгээрт, \”Pitch Perfect 3\” бүтээл 10.2 сая
доллараар тавдугаар байранд оржээ.
Өнгөрөгч
долоо хоногт Box Officeжагсаалтын шилдэг арван киног танилцуулбал:
1.\”Jumanji: Welcome to the Jungle,\” $36 сая
2.\”Insidious: The Last Key,\” $29.3 сая
3.\”Star Wars: The Last Jedi,\” $23.6 сая
4.\”The Greatest Showman,\” $13.8 сая
5.\”Pitch Perfect 3,\” $10.2 сая
6.\”Ferdinand,\” $7.7 сая
7.\”Molly\’s Game,\” $7 сая
8.\”Darkest Hour,\” $6.4 сая
9.\”Coco,\” $5.5 сая
10.\”All the Money in the World,\” $3.6 сая бүтээлүүд
багтжээ.
Б.Болормаа