Энэ сарын 12-ны өдөр буюу Баасан гарагт хувь хүний орлогын албан
татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал болно. Энэхүү жагсаал нь тайван
байдлаар явагдах бөгөөд иргэн бүрийг оролцох урилга сошиал орчинд хүчтэй
таржээ. Учир нь Засгийн газар ОУВС-тай хамтран хувь хүний орлогын албан
татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Хувь хүний орлогын албан татварын
хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000,
160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн төвшин нэмэгдүүлэхээр тооцоо
хийсэн байгаа юм. Энэхүү нэмэгдэл нь аж ахуй нэгж болон хувь хүнд хүндээр
тусахаар байх шийдвэр гэж иргэд үзэж байгаа юм байна.