Г.Номуундарь охины өмгөөлөгч Р. Булгамаа, О.Чулуунцэцэг
болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа\”Сүүлийн
үед анхаарал татаж буй нэг сэдэв бол Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны
өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийнгэмт хэргийн талаар цацсан.
Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой
үйлдэл юм. Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна.
Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сард Цагдаа,
Хуулийн байгууллагад хандсан.
Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад,
зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан.
Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын
хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль
зөрчиж байна.Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Тиймээс
мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна.Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар
тамхи нь энгийн хэрэглээ болсон нь энэ хэргээс харагдаж байна.
Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн
этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна.Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд
хариуцлага хүлээлгэж байна. Тиймээс хэрэглэсэн этгээд зүгээр өнгөрсөөр байх уу.
Хар тамхи хэрэглэсэн этгээд Зөрчлийн хуулиар торгуулиад л өнгөрч байна\”
гэв.
О.Чулуун чимэг: Хэрэгт холбогдсон хоёр этгээд монголд байхгүй
гэдэг нь тогтоогдсон
Өмгөөлөгч О.Чулуунчимэг\”Хэрэгт хоёр этгээд
холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр
этгээдийг эрэн сурвалжлахгүй байна.Энэ хоёр хүн Монголд байхгүй
гэдэгнь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байсан
Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. ЭЕШ-даа маш
өндөр оноо авч, их дээд сургуульд орчихсон сурч байна.Охиныг бичлэг хийсний
дараа хар тамхины газраас ирж шинжилгээ хийсэн.Шинжилгээгээр охин ямар
нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон\” гэдгийг онцлон хэлсэн юм.