Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болно.Энэ
сарын 11-14-ний өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах тэмцээн Орхон аймгийн \”Хангарьд” спортын ордонд болох юм.
Энэ оны тэмцээн ихээхэн онцлогтой болох бөгөөд Дэлхийн бөхийн
нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах аж. Тодруулбал,
эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн
50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулахаар
болжээ. Мөн дотоодын зөрчил ихтэй тус холбооны тамирчид, багш, дасгалжуулагч
нарт Холбооны ёс зүйн дүрмийг танилцуулсан байна. Тэмцээний үеэр маргаан гарч
асуудал үүсэх үед урьдчилсан байдлаар дүрэмтэй танилцсан байхыг холбооны зүгээс
анхааруулсан байна. Дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн,
зөрчихийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэх юм.
Түүнчлэн энэхүү тэмцээнээс тамирчид ДАШТ-ийн сорил тэмцээнд
оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох
тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг
явуулж эхлээд байна. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил
тэмцээнд оролцох юм байна.