\”Очир\” төвийн зочид буудлын өрөөнд наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Д, Т, Э нарын гурван хүнийг сэжиглэн шалгаж байгаа юм.Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно. Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна.