Монгол
улсын хүн амын 50 -иас доошгүй хувь нь амьдарч байгаа
Улаанбаатар \”Их хот”-ын хувьд олон асуудал дагуулдаг. Иргэд НИТХ-ын
даргатай уулзах санал хүсэлтийг цөөнгүй гаргадаг. Эдгээр хүсэлтүүдэд үндэслэн
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр НЗДТГ-ын \”А” танхимд иргэд, ТББ-ын
төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, ТББ-уудын
төлөөлөл хувийн болон албаны шинжтэй хүсэлтүүдийг гарган шийдвэрлэж
өгөхийг хүслээ.
НИТХ-ын
дарга С.Амарсайхан иргэд, олон нийтийн байгуулагын төлөөлөлтэй нэг бүрчлэн
уулзаж, санал хүсэлтийг нь хууль, журмын хүрээнд шийдвэрлэх
боломжтой асуудлуудыг холбогдох газруудад нь уламжилна гэдгээ хэллээ.