Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг өнгөрсөн 2017оны 10-р сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорьсон юм.
Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр цагдан хорих хугацаанд түүний бие муудаж батлан даалтад гарсан бөгөөд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Түүнийг гэм буруутай эсэхийг энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм байна.
Ж.Бат