Тайванийн нэгэн уран бүтээлч хаягдаж, хэрэггүй болсон хуучин загварын гар утасны цуглуулгаар жижиг оврын автомашин урласан байна. Түүний эл бүтээлд нийтдээ 25 мянган гар утас хэрэгтэй болсон бөгөөд хиймэл машины тэнхлэгийг модон чагтаар тогтоосон ба бусад бүх \”эд анги” нь хуучирсан гар утасны цуглуулга байжээ.
Тэрбээр уг бүтээлээрээ дамжуулж олон нийтийг электрон хаягдлыг зөв хаяж хэвшихийг уриалсан бөгөөд электрон, баттерейн хаягдлууд нь байгаль экологи гэлтгүй хүний эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй байдгийг ойлгуулах зорилготой гэнэ.
эх сурвалж: time.mn