Үзэсгэлэнт Мальдив улсад өнөөдрөөс эхлэн онц байдал тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Гадаад Харилцааны яам өөрийн иргэддээ хандаж Мальдив улсад зорчихгүй байхыг анхаарууллаа.
Учир нь Мальдивийн Ерөнхийлөгч Абдулла Яамеены амьдардаг Ерөнхийлөгчийн ордны дэргэд их хэмжээний тэсрэх бодис нуусанг олсон бол дөрөв хоногийн өмнө Ерөнхийлөгчийн ордны дэргэдээс автомашинд нуусан тэсрэх бодисыг илрүүлж байсан аж.
Өнгөрсөн 9-р сарын 28-ны өдөр Мальдивийн Ерөнхийлөгч Абдулла Яамеен болон тэргүүн хатагтай нарын суусан жижиг усан онгоц дэлбэрч тэд тэмтэл авч байсан бөгөөд түүний амь насанд халдах оролдлогууд удаа дараа үйлдэгдэж байгаа тул ийнхүү онц байдал зарлажээ.
Мальдивийн арлууд улсад жилд дунджаар нэг сая 200-н мянган гадаадын жуулчид очдог ба Солонгос улсын шинэхэн хосуудын бал сарын аялал хийхдээ тус улсыг ихээр зорьдог байна.