У.Хүрэлсүхийн Засгийн газар 15 сайдтай. Ерөнхий сайдаа оруулаад 16-уулаа. Өнөөдөр БНСУ-аас эхэлж буй Ерөнхий сайдын анхны гадаад айлчлалын багт түүний танхимын 51 хувь нь буюу долоон сайд багтжээ. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар БНСУ руу явжээ. Хэрвээ шаардлага гарвал Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан Сөүл хотод хуралдахад хангалттай хүрэлцэх ирц бүхий баг Солонгосыг зорьсон байгаань эндээс харагдана. Мөн Ерөнхий сайдын айлчлалын багт Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан нарын УИХ-ын долоон гишүүн багтан орсон аж. Түүний танхимын тал нь Сөүл явсныг харвал У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.