Мэргэжлийн жүжигчин биш ч Америкчуудын бүтээсэн \”Хадаг” киногоороо \”Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан жүжигчин бүсгүй Б.Цэцэгээг анх UBS телевизийн хөтлөгч гэдгээр нь мэдэх болсон. Мөн тэрээр \”Никитон” хамтлагийн \”Үүлэн үст” видео клипний дүрээр санаж байгаа байх. Одоогоор \”Азийн шилдэг жүжигчин”-ий шагналыг Монгол улсаас цор ганц жүжигчин авсан байгаа нь Б.Цэцэг юм. Хүүхний эрлэг Ц.Мянганбаяртай хүртэл нэр холбогдож байсан \”эрэлт\”-тэй бүсгүй зөв төрх, сайхан бие галбираараа мэргэжлийн биш ч уг кинонд сонгогдсон хэмээх яриа урлагийнхан дотор жив жув сонсогддог.
Түүний цахим ертөнцөд ажиллуулдаг \”Ээж болох бэлтгэл” хуудаснаа бэлтгэн хүргэдэг эрүүл хоололтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай зарим зөвлөгөө мэдээллийг авлаа. Тэрээр хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэх гайхалтай үр дүнгээ хуваалцжээ. Түүний энэ өөрчлөлтийг гайхсан олон бүсгүйчүүд зөвлөгөө авч байгаа ба жүжигчин бүсгүйг уран бүтээлдээ эргэн ирэв үү хэмээх бор шувуу олны дунд нисээд эхэлсэн гэнэ лээ.