Шинэ он гараад л эхний өдрөөс нь \”татварт дарамтлуулсан ард
түмэн” хоч зүүгээд байгаа билээ. Үүнд ард иргэд ихэд бухимдаж байгаагаа
олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байна. Нөгөөтэйгүүр ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Шатахууны гаалийн
онцгой албан татвар үе шаттайгаар нэмэгдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн
сарын 31-ний орой шатахуун импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэж,
ШТС-иуд бензин, дизель өгөхгүй хэмээн иргэдэд чирэгдэл учруулсан хэвээр байна.
энэ байдлыг овжин ашигласан таксины жолоочид \”даам гарчээ”
Тухайлбал, Зурагтын шинэ эцэст байрлах \”Сод монгол”
шатахуунаа карттай хэрэглэгчид үйлчилж байна. Харин картгүй иргэдэд үйлчилгээ
үзүүлэхгүй иргэдэд чирэгдэл учруулсан хэвээр байна. Энэ шатахууны үнийн асуудал
хэзээ цэгцэндээ орох бол. Харин энэ байдлыг овжин ашигласан таксины жолоочид \”даам
гарчээ”. Өнөө өглөөнөөс эхлэн үйлчлүүлэгчдэд \”1км нь 1000 төгрөг болсныг мэдэж
байгаа байна.
\”Яагаад
бэ, ямар учраас үнээ нэмчихэж байгаа юм бэ” гэж гайхаж асуухад \”шатахууны үнэ
нэмэгдээгүй юм уу” гээд өөдөөс асууж байх юм. Зарим нэг таксины жолоочид \”Өдөр
нь 800 төгрөгөөр явж, орой 20.00 цагаас хойш угаасаа 1000 төгрөгөөр тооцож
явдаг шүү дээ” гэв.
Уг нь өнгөрсөн долоо хоногт шатахуун 38 хоногийн
нөөцтэй байсан нь хомсдол үүсгэх хэмжээнд хүрээгүй
гэдгийг албаныхан мэдээлж байсан. Гэтэл 38 хоногийн нөөцтэй шатахуун гэнэт
яагаад нэмэгдэхээ болов. Санаатайгаар үнийн зохиомол хомсдолыг үүсгэж байгаа нь хууль бус
үйлдэл гаргаж байгаа аж ахуй нэгжүүд хариуцлага хүлээж үнээ
бууруулах уу?