Анх дуучин болж урлагт хөл тавьсан Нара буюу М.Нарантуяа салбар бүрт хүч үзэж яваа нэгэн. Хэдийгээр урлагийн салбарт төдийлөн өндөр амжилтанд хүрч чадаагүй ч, задгай хувцаслалт, шударга яриагаараа олны таашаалыг чамгүй хүртсэн. Түүний энэ байдал нь олон ч шүүмжлэлийг дагуулдаг.
Сайн, муугаар янз бүрээр яригддаг, гандан бууршгүй бүсгүй урлаг, улс төрд хүч үзэхээс гадна хүмүүнлэгийн хэд, хэдэн ажлыг гардан зохион байгуулсан. Мөн фэйсбүүкт ганц бие ээжүүдийн группийн идэвхтэй гишүүн бөгөөд тэднийг хамарсан олон нийтийн үйл ажиллагааг ч хааяа зохион байгуулдаг.
Дуучин Нарагийн өдөр тутмын амьдрал бараг тэр чигтээ реклам гэж хэлэхэд хилсдэхгүй биз. Нүүрний будаг, гоёлын хувцас, идсэн хоол, авсан тавилгаа хүртэл лайв /Live/ хийж сурталчлах болсон дуучин бүсгүй энэ удаад Мишээл экспогоос ээлжит лайваа хийлээ.
Тэрээр зөгийн бал, бурам хоёр бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн яармагт оролцож байгаа аж. Анх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа түүнд бас нэг шинэ алхам болж байгаа нь мэдээж. Суралцах зүйл ч их байгаа бололтой. Учир нь Нара \”2 зөгийн бал авбал 1 бал үнэгүй өгнө. Тэгэхгүй бол үзэсгэлэн худалдаан дээр амталгаа хийх юм уу, эсвэл ямар нэгэн гоё юм хийх ёстой байдаг юм байна.\” гэв. Тэгэхээр тэр урамшууллаа аргагүй эрхэнд зарласан байх нь. Урамшуулал нь Мишээл экспод ирсэн хүмүүст л хамааралтай, харин бурамд урамшуулал байхгүй шүү гэдгийг мөн ахин дахин хэлж байсан юм.
Шууд бичлэгийн үеэр элдэв хэрүүл хийхдээ сайн гэгдэх болсон дуучин бүсгүй энэ удаад ч бас дуугүй өнгөрсөнгүй. Учир нь үе үехэн аальгүйхэн инээх түүнийг хэн нэгэн \”алцганалаа\” гэж шүүмжилсэн бололтой. Харин Нара \”Алцганаад байх юу байхав дээ. Дургүй байвал явчихаж болно шдээ. Өөр хүн үзэж болно.\” гэж олны дунд байгаа болоод ч тэр үү, их л эвтэйхэн хэлээд өнгөрч байна билээ.
Ийнхүү дуучин Нара \”Бурам аваарай, Зөгийн бал аваарай\” гээд ичингүйрэн хэлж зогсоно. Түүнд ихэд хөгжилтэй санагдаж байгаа гэнэ. Энэ удаад Нарагийн сонголт хэр зөв байх бол? Магадгүй хэл ярианы хувьд чамгүй сайн болохоор энэ салбар түүнийг нэлээд амжилтанд хүргэж мэдэх л юм.