Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас баривчилсан байна. Тодруулбал, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулах үедээ түүнтэй хамсаатуулж 4-5 хүнийг шалган тайлбар мэдүүлэг авч байгаа талаар МАХН-аас мэдээлж байсан бол өчигдөр ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас нэмж баривчилсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Бид уг мэдээллийн дагуу албаны эх сурвалжаас тодруулахад \”Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ цагдан хориогүй” гэв. Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч гэх мэдээлэл байдаг бөгөөд АТГ-аас ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоотод Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг тусгасан байгаа юм байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.