Иргэн Б.Цогтгэрэл \”Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, \”но”-той гүйлгээнүүдийг АТГ-аар шалгуулж байгаа. Тэрбээр энэ удаад Хөгжлийн банкны гүйлгээг АТГ-аар шалгуулахаар болсон байна. Энэ тухайгаа \”Хөгжлийн банкны 170 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хууль бус байх магадлалтай тул АТГ-аар шалгуулна. Тиймээс 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагт АТГ-ын үүдэнд сэтгүүлчдийг урьж байна” гэж жиргэжээ.
Энэ талаар иргэн Б.Цогтгэрэлээс тодрууллаа.
-Хөгжлийн банкыг АТГ-аар шалгуулна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хөгжлийн банкыг АТГ-аар шалгуулна. Учир нь 170 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Уг гүйлгээ нь албан тушаалаа ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусадтай үгсэн хуйвалдаж их хэмжээний ашиг олсон, эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдыг хохироосон, мөнгө угаасан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байна. Тиймээс 170 орчим тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг гарсан байж болзошгүй учраас АТГ-аас шалгуулах гэж байна.