Улаанбаатар хотын
Ерөнхий менежерийн \”Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион
байгуулах тухай” тушаалын дагуу зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны
байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлсэн. Энэ ажил
эрчимтэй явагдаж байна. Өчигдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шараас
Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан
96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, 3 тулгуурт
самбарыг буулгасан байна. Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн
гудамж, Наадамчдын зам дагуух самбар, байгууламжийг ч буулгажээ. Гадна зар
сурталчилгааны байгууламжийг буулгах ажлын хүрээнд нийт 169 хаяг, мэдээллийн
байгууламж, 162 хулдаасан хэвлэл, 127 түр самбар, 3 тулгуурт самбар буулгасан
байна.